n

Сэтгэлгээ

2011-03-30,

Сэтгэлгээ”

Хүний сэтгэлгээний хандлага нь тухайн эзнийхээ  хувь  заяанд шууд  нөлөөлдөг бөгөөд  “эерэг” эсвэл  “сөрөг”  хоёр хэлбэртэй байдаг.
Тодруулбал: Нэг удаа та нэрт лекторын лекцэнд сууж  байлаа. Гэтэл, гэнэт хажуугийн суудал дээр тань нэгэн бүрзийсэн залуу ирээд суув. Түүнээс бензин сэнгэнэтэл үнэртэж байна. Эргэн тойрны хүмүүс гайхсан янзаар тэр залууруу харж байна. Яг тэр үед та тэр залуугийн тухай юу гэж бодох вэ? Магадгүй – Ямар арчаагүй юм бэ
-    Хувцсаа сольж болоогүй юм байх даа
-    Олон нийтийн газар биеэ зөв авч явахад яадаг юм бэ! г.м
Эсвэл: - Сайхан жолооч залуу байна даа
-    Амьдралын идэвхитэй, шинийг эрэлхийлэгч нэгэн байна.
-    Лекцээс хоцрохгүй юм сан гэсэндээ Хувцасаа сольж амжаагүй байх л даа г.м
Таны бодол аль хувилбартай нь таарч байна вэ? Эхний хэсэгт бол та сөрөг сэтгэлгээтэй хүн байна. 2-р хэсэгт багтаж байвал та эерэг сэтгэлгээтэй хүн байна гэж хэлж болно.
Хүний сэтгэлгээ нь эерэг, сөрөг 2 хандлагаар илэрхийлэгддэг. Эерэг сэтгэлгээ нь аливаа зүйлийн сайн сайхан тал болоод аливаа бэрхшээлийг даван туулах арга замыг харж чаддаг бол сөрөг сэтгэлгээ нь байнга болж бүтэхгүй, дутагдалтай талыг хардаг учраас хүнийг урагш бус арагш чангааж байдаг.
Өнөөгийн нийгэмд монголчуудын ихэнх хувь нь болохгүй, бүтэхгүй зүйлийн талаар ярьж сэтгэл хангалуун бус амьдарч байна. Тэдний оюун ухааныг айдас, эргэлзээ сүйрүүлж, амьдрал нь амжилтгүй үргэлжилсээр… Тэд амьдралын хар тойрогт тодорхой зорилгогүй буюу нөгөө л “Ү хэл” гэсэн зорилгоо өмнөө тавиад сажилж явна.
Хүмүүсийн сэтгэлгээ яагаад сөрөг болчихов, яагаад тэд амжилтанд үл хүрнэм!!!
Сэтгэлгээ эерэг эсвэл сөрөг байх эсэх нь тухайн хүмүүсийн эхийнхээ хэвлийд байхаас эхлээд өнөөг  хүртэл авсан мэдээллийн хандлага /эерэг, сөрөг/-аас хамаардаг. ө.х: Мэдээлэл гэдэг бол оюун ухаан, сэтгэлгээний хоол юм.
Дээрх хамаарлыг хүн дээр төдийгүй амьтан дээр хүртэл туршиж үзсэн байна. Ж.бэл: АНУ-н нэгэн мужийн 5-р ангийн онц сурлагатай хүүхдүүдийг цуглуулаад 3-н анги болгон хуваажээ. Эхний ангийн сурагчдад багш нар нь хичээлээ заасны дараа байнга сөрөг мэдээлэл өгдөг байжээ. /Эдний анги гэж сахилгагүй юмнууд, нүдэнд хүйтэн, хүмүүжилгүй, замбараагүй г.м/, 2-дах ангид нь хичээлээс өөр нэмэлт мэдээлэл өгсөнгүй, 3-дах ангид нь хичээлээс гадуур байнга эерэг сайхан мэдээлэл өгдөг байжээ. /Эдний ангийнхан ухаалаг, авъяастай, алсын хараатай, манай сургуулийн нүүр царай, ирээдүйн удирдагч нар г.м/ 6 жилийн дараа хүүхдүүд сургууль төгсөхөд эхний ангийнхан маш сахилгагүй, дэггүй, муу зүйлд гаршсан хүн болцгоосон бол, 2-дах ангийнхан жирийн л нэг сэхээтнүүд, харин 3-дах ангийнхан үнэхээр манлайлагч, удирдагчид болж төлөвшсөн байна.
Дээрх 5-р ангийн онц сурлагатай хүүхдүүдийн 1-дэх хэсгийг мэдээлэл 360‘ өөрчилжээ. Харамсалтай нь буруу тийш нь…
Тэгвэл бид өнөөг хүртэл ямар мэдээллээр тэжээгдэж байсныг нягталж үзье!

Мэдээллийн                  Бидний авч буй
сувгууд                     мэдээллийн хэдэн
%-нь сөрөг вэ?                     Сөрөг дундаж хандлага
1. Телевиз                                     80%
2. Радио, фм                                 30%
3. Сонин, шар хэвлэл                   99%                                                 70%
4. Сэтгүүл                                      20%
5. Найз нөхөд                                70%
6.Аав ээж                                       50%
7. Багш нар                                    50%
8. Хөрш                                           90%
9. Цуурхал                                      99%

Хэний ч аав, ээж үр хүүхдээ муу яваасай гэж хүсдэггүй! Гэтэл, яаж сөрөг мэдээлэл бидэнд өгдөг юм бэ? гэж та гайхаж магадгүй! Тэгвэл бидний эцэг, эх дотор хүүхдээ загнаж, зандардаггүй хүн байдаг уу? Магадгүй үглэж яншдаггүй ээж байна уу? гэвэл та мэдээж хэрэг байхгүй л гэнэ. Гэхдээ муу санаж бус сайн яваасай гэсэндээ л загнадаг шүү дээ гэж та бодож байгаа. Үнэхээр сайн яваасай гэсэндээ л хэлдэг боловч хэлж буй арга, ашиглаж буй үг хэллэг нь үр хүүхдээ дээш биш доош чангаасан буруу үйлдэл болдог байна. Ж.бэл: - Манай энэ гэж, нэг бүтэлгүй амьтан, сургууль соёлгүй, ажилгүй, арчаагүй юм болно… гэж зарим эцэг эх загнадаг. Бухимдлаас үүссэн энэхүү сөрөг үг хэллэг нь хүүхдийг, за даа би ч бүтэлгүй хүн дээ, надад ч ажил олдохгүй, би угаасаа л азгүй, арчаагүй нэгэн гэсэн өөрийгөө голсон тодорхой зорилгогүй нэгэн болгож хувиргадаг.
Та худал үгийг мянган удаа давтвал үнэн болдог гэж сонссон байх, яг л үүнтэй адил… Ер нь монголчууд хүүхдийг элдэв хараалаар уурлаж загнахыг цээрлэж намуун аядуугаар учирлан сургадаг байна.
Дүгнэвэл бид аав ээжээсээ 50% сөрөг мэдээлэл авдаг нь үнэн бөгөөд дунджаар амьдралаас сонсч, мэдэж авч буй мэдээ мэдээллийн 70%-нь сөрөг байх нь. За тэгвэл та нарын бие махбодийг хоол тэжээдэг, оюун ухаан сэтгэлгээг тань мэдээлэл тэжээдэг. Нэгэн асуулт асууя! Та нарын өмнө тавагтай “гуляш” байна. Үүний мах нь муудаад үнэр орчихсон, ногоо нь бас эвгүй үнэртэй болчихсон, будаа нь л шинэ байна. /Гэхдээ мэдээж хэрэг махны сүүмс будаанд шингэсэн байна/ Та энэ хоолыг идэх үү? Мэдээж үгүй шүү дээ. Бид бие организмдаа байнга шинэ, сайхан хоол хүнсийг хэрэглэдэг. Тэгвэл 70% сөрөг мэдээлэл бүхий оюуны, сэтгэлгээний хоолыг /70%-нь муудсан хоол гэсэн үг/ та хэдэн жил идсэн бэ? Насаараа л байх. Магадгүй таны бие 70%-нь муудсан хоол хүнсийг иддэг байсан бол та хэр зэрэг удаан амьдрах вэ? Өвчин эмгэгт баригдаад нэг ч их удахгүй байсан байх. Тэгвэл бидний сэтгэлгээ ялзарч, муудах нь аргагүй биз дээ? Ингэж муудсан сэтгэлгээ яаж, аливаа зүйлийн сайн талыг олж харж, амжилтанд хүрч чадахав дээ! Тийм үү?
Ж.бэл: Гутлын үйлдвэрийн эзэн нэг менежерээ Африкруу гутал заруулахаар явуулжээ. Менежер Африкт очоод онгоцноос буунгуутаа  хөл нүцгэн Африкчуудыг хараад эзэнрүүгээ –Захиралаа, энд ерөөсөө нэг ч хүн гутал өмсдөггүй юм байна /гутал зарагдахгүй нь ойлгомжтой/ гэж хэлээд, ирсэн онгоцондоо суугаад буцжээ. Тэгэхээр эзэн нь “Манай энэ ч сөрөг хүн дээ, арай эерэг менежерээ Африк явуулаад үзье гэж бодоод эерэг менежерээ явуулжээ. Гэтэл тэр менежер онгоцноос буунгуутаа, Африкчуудыг хараад эзэнрүүгээ, -Захиралаа энд ерөөсөө нэг ч хүн гуталгүй байна, наанаа байгаа бүх гутлыг нааш нь явуулчих /гуталгүй учраас олон гутал худалдаж болно/ гэсэн байна. Тухайн үед Африкчууд гутал өмсөөгүй байж болно гэхдээ халуун элс хайрга, өргөс бутан дээр хөл нүцгэн явж буй хүмүүст гутал хэрэгтэй л байх ёстой. Үүнийг сөрөг сэтгэлгээтэй хүн харж чадаагүйгээрээ ажил нь амжилтгүй буцсан бол харин эерэг сэтгэлгээтэй хүн харж чадсан учир ажил нь амжилттай болжээ.
Тэгвэл: Амьдрал дээр 100%, ганцхан талтай, туйлын зүйл гэж байдаггүй, бүх зүйл 2 болон түүнээс дээш талтай байдаг. Тэрхүү талуудын аль өнцгөөс харсан эсэхээс хамаарч өөр хариулттай.
Бид сөрөг сэтгэлгээг цаашид үргэлжлүүлэн тэжээж, аливаа зүйлийг болохгүй, бүтэхгүй, өө сэвийг хараад байх юм бол хэзээ ч амжилтанд хүрэхгүй! Тиймээс өнөөдрөөс эхлээд авч буй мэдээлэлдээ дүн шинжилгээ хийж сөрөг мэдээллээс татгалзаж, эерэг мэдээллээр оюунаа хооллоцгооё! Эерэг сэтгэлгээг хөгжүүлцгээе. Үүний тулд бодол санаа, хүсэл зориг, хэлж ярих бүхэн тань эерэг, сайхан үг хэллэгээр илэрхийлэгдэх ёстой юм.
21-р зуун бол нэг талаас хүн судлалын зуун билээ. Энэ зуунд хүнийг судлаад  хүн бол энергийн амьтан гэдгийг батлаад байна. Ер нь дэлхий ертөнц маань тэр чигээрээ энергийн урсгал байдаг. Тэгвэл энергийн ертөнцөд “Ижил нь ижлээ дууддаг” гэсэн том хууль байдаг. Энэ хуулйин дагуу та өнөөдөр сөрөг зүйлийг бодож, айдас, эргэлзээгээр дүүрэн байвал тэр айдас эргэлзээ чинь л ирнэ, харин сайн сайхан зүйлийг бодож сэтгэвэл тэр сайхан зүйлүүд тань ирэх болно. Үүнийг хялбархан нотолж болно. Ж.нь: Хавар болж та ногооны талбайдаа “төмс” тарьжээ, намар та юу хураах вэ? Мэдээж хэрэг төмс тарьчихаад лууван хайвал олдохгүй, төмсөө л хурааж авна. Тэгвэл та өнөөдөр хараавал маргааш хараал шигээ амьдралыг даллана, бусдыг дорд үзвэл маргааш хэн нэгэн таныг дорд үзнэ, үр хүүхэд эсвэл дүү нараа “тэнэг минь” хэмээн загнадаг бол тэд чинь тэнэг л болно. Энэ бүхнийг та хүсэхгүй л байх, тиймээс өөрөөсөө байнга эерэг сэтгэлгээг бий болгож эерэг энерги цацруулж аз жаргалтай амьдралыг бий болгохын төлөө яг одооноос өөртэйгээ тэмцээрэй, та чадна!


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax