n

Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүй

2011-02-18,

Өсвөр насны хүүхдийн сэтгэлзүй

“Хань мэт зөвлө”

Нас:                10 -12 эрт үе, 13-15 дунд үе, 16-17 хожуу үе,  
Хөгжил:        Бие хүн/Үүргийн сарнилт/Эрс өөрчлөгдөх 
Харилцаа:     Чин шударга байх, найз нөхдийн андгай, тодорхой бүлгийн
гишүүн болох, Гэр бүлээсээ хараат бус байх эрмэлзэл,санхүүгийн хараат       байдлын зөрчил

Түлхүүр үг:    “Би хэн бэ”

  “Би бол давтагдашгүй хүн”

“Намайг тайван байлгаач”
“Надаар бүү оролд”
“Би мэдэж байна”
“Намайг хэн ч ойлгодоггүй”
“Надад итгээч”
“Би өөрийнхөөрөө чөлөөтэй баймаар байна”
“Сэтгэл нэг л давчдаад байна”

Өсвөр нас хүртэлх хүүхэд насны хөгжлийн үе нь тэдний бие хүн болж төлөвших суурь нь болдог. Тухайлбал тоглоомын насандаа олж авсан бие даасан буюу тусгаар байдлаа мэдрэн хөгжсөн байдал өсвөр насныхны зан үйлийн шалгуур нь болно. Тэд хөгжлийн шинэ үед нь нийгмийн соёл, зан үйлээс суралцах, тодорхой байр суурь эзлэх туршилтууд, үүрэг хариуцлага хүлээж эхэлнэ. Энэ насыг сэтгэл санааны  тогтворгүй, харилцааны  хэв маяг нь “давалгаатай үе” гэж нэрлэх нь бий. Үүнийг өсвөр насныханд тохиолддог хэвийн үзэгдэл гэж үзнэ.   
Хүүхэд наснаас насанд хүрэх шилжилтийн үеийн хямралд санаа сэтгэл тогтворгүйтэх, ааш зан нь хувирах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

 

  • Эцэг эхээсээ зай барьж эхэлнэ. Энэ бол хэвийн зүйл. Эцэг эхийн орон зайг үе тэнгийхэн нь эзэлнэ. Тэд эцэг эхээс найз нөхдийн дүрэм журмыг илүүд үзэж, эрхэмлэн сахина

 

  • Ирээдүйнхээ төлөө санаа зовних: Би ямар ажил хийх вэ? Би өөрийгөө хэрхэн авч явах вэ? Өсвөр насныхны ажил мэргэжилтэй холбоотой сонголт нь тэдний өөрийн бие хүнээ хэрхэн мэдэрч ухамсарласантай шууд холбогддог
  • Өөрийн ухамсар: Тэд биеийн болон бэлгийн хөгжлийн өөрчлөлт, эсрэг хүйсийхэндээ татагдах зэрэг шинэ мэдрэмжиндээ сэтгэл нь тавгүйтэж, ичиж, эргэлзэнэ.

 

  • Өсвөр насныхан гадаад үзэмжиндээ анхаарал тавих нь ихсэж, удаан цагаар толины өмнө эргэлддэг болно. Үүнийг өөрөө өөртөө дурлах гэж нэрлэх нь бий. Мөн нялх насандаа “би саатал” өөрийгөө мэдэрч чадаагүй бол бусдаас өөрийгөө дээгүүр тавих, бусдаас өвөрмөц гэдгээ батлах, хэн нэгнийг шүтэн дуурайх, олны анхаарлын төвд байхыг эрмэлзэх, хүлээн зөвшөөрүүлэх зэрэг нялх насны хөгжилд дурдьдсан “нарсисстик” зан үйлийн шинж тэмдгүүд энэ насанд дахин давтан илрэх тохиолдлууд байдаг
  • Хүүхэд насны өмнөх үеийн бодит сэтгэхүй нь дүрслэх, хийсвэр сэтгэн бодохуйн чадвар болон  хөгжинө

 

  • Өсвөр насныханд аливаа зүйлийг өөр өнцгөөс харах чадвар хөгждөг. Эгоцентрик  үзэл нь өөрчлөгдөж уян хатан болно. Гэвч “ширэв татах” , далд хоёрдмол утгатай үг хэлэх, хорон үгээр шүүмжлэх, юу ч хийхгүй байх гэх мэт зан үйлээр эсэргүүцлээ илэрхийлнэ.

Хэрэгцээ нь дутуу хангагдвал:
“Бие хүн”- өөрийн “би”- гээ нээх
Бие хүний хөгжил нь: Би хэн бэ? Би ямар салбарыг сонговол илүү амжилтанд хүрэх вэ? Би хэр зэрэг эр хүн /эмэгтэй/ бэ? Би юу хийж чадах вэ? Би хэнтэй гэрлэх вэ?    

  • Бага насанд нь төлөвшсэн хараат ба бие даасан байдлын хэрэгцээ нь дутуу хангагдсан үр дагавар өсвөр насныханд бие хүн ба үүрэг ролийн уялдаа холбооны талаар төөрөлддөг
  • Өсвөр насны өмнөх үеийн хэрэгцээ нь хангагдаагүй хүүхэд энэ үедээ “Би бол..,” гэдгээ тодорхой түвшинд мэдэрч чаддаггүй

 

  • Энэ төөрөгдөл сарнилт нь сэтгэлийн зовиурын хам шинж илрэхийн зэрэгцээ сөрөг зан үйлээр илэрнэ. Тухайлбал: ямар нэгэн юманд донтох, архидан мансуурах гэх мэт
  • Энэхүү төөрөгдөл, буюу сарнилт даамжирвал дотоод сэтгэлийн хоосрол улам ихэснэ. Гэр бүлийн харилцааны системд тэдний оролцоо үүрэг роль нь “энх тайваныг сахигч”, “аялдан дагалдагч”, “асрагч”, “хохирогч”, “асуудал” нь болох  зэрэг эрсдэл дагуулна

 

  • Мөн үе тэнгийхэн, анги хамт олон, гэр бүлдээ ганцаардлыг мэдэрнэ, олны дунд орохоороо өөрийнхөө“бие хүн” хэмээх бие даасан байдлаа алдах зэрэг нөхцөл байдал руу оруулдаг
  • Тэд гэрийнхэнтэйгээ хамт амьдарч байдаг ч гэр бүлийн харилцааны аль ч системд хамрагдахгүй гадна талд нь оршихыг хүснэ.  Энэ бол гэр бүлийн уян хатан бус хатуу, дарангуйлсан харилцаа зонхилсон нууцанд байж болзошгүй. Өсвөр насныхан насанд хүрсэн хойноо энэхүү харилцааг давтан үргэлжлүүлэх нь бий

 

Зохистой хил хязгаар

  • Өсвөр насныхны эцэх эхтэйгээ нөхөрсөг нээлттэй харилцаатай, ямар нэгэн асуудлыг хэлэлцэх чадвар 
  • Буруу шийдвэр гаргахаас айх, эцэг эхийн хамааралгүйгээр бие даан шийдвэр гаргах хоёрын хоорон дахь тэнцвэрт зүй зохист харилцаа

   
Бэлгийн харилцаа
Эцэг эх, сургууль, бусад эх үүсвэрээс үнэн зөв мэдээлэл авч өөрийн бэлгийн хөгжлөө танин мэдэх, эсрэг хүйснийхэнтэйгээ хэрхэн ойлголцож, харилцах талаар ойлголттой болно.

Хүсэл мөрөөдөл
Өсвөр насныхан киноны од, поп од, спортын гайхамшигт баатар  гэх мэт алдартан болохыг хүсэн мөрөөддөг. Энэхүү байдлын зарим тохиолдол нь сэтгэлийн хоосрол, ганцаардал, хямралаа даван туулахын тулд хэн нэгнийг хэт тахин шүтэх эсхүл нэг юманд шунан дурлах зан үйлийн шалтгаан болж болох юм.

Туршилт, сорилт
Өсвөр наснхыхан эцэг эхээсээ огт өөр үзэл бодол,  дүр төрх, зан үйл илэрхийлэхийг  хүсдэг. Энэ нь өөрийн үзэл бодол, хүрээлэн буй орчноо танин мэдэх оршин тогтнох учир утгын эрэл хийж өөрийн бие хүний талаарх төсөөллийн хүрээг тэлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

Яриа 
Утас, интернетээр бусадтай харилцах ь тэдний харилцааны зонхилох хэлбэр болоод байна. 

Үнэт зүйлс ба итгэл үнэмшил
Өөрийн гэр бүл, өөрийн туршлага, шинэ мэдлэг боловсролоос ургуулан өөрийн гэсэн шинэ итгэл үнэмшил, үнэт зүйлсийг бий болгодог. 

Харилцаа 
Харилцааны хэрэгцээ нь ямар нэгэн шүүмжлэлгүйгээр сонсож ойлгохыг хүсдэг.

  • Эмзэг буюу тогтворгүй, эцэг юмуу эхийн хайхрамжгүй /завгүй ажил ихтэй эцэг эх / харилцаатай гэр бүлийн өсвөр насныхан өөрийгөө “золигт гаргах” буюу эсэргүүцлээ сөрөг зан үйлээр илэрхийлж тухайн гэр бүлийн “асуудал” нь болдог. Тухайлбал: архи уух, мансуурах, гадуур тэнэх, хулгай хийх ,гэх мэт
  • Гэр бүлийн далд нуугдмал сөрөг зан үйлдэл нь үеэс үе дамжин үргэлжлэх магадлал өндөр болдог. Жишээ нь: үл хүндэтгэсэн харилцаанаас–үл хүндэтгэсэн харилцаа, хүчирхийллээс–хүчирхийлэл, архидалтаас -архидалт гэх мэт гинжин давтамж үүсдэг

 

  • Өсвөр насныхны дунд амиа хорлох эрсэл өндөрсдөг гэж үздэг. Энэ нь гэр бүл, найз нөхөд, бүтэлгүй романтик дурлал, үе тэнгийхний дундах байр суурь, үл ойлголцол, хайраар дутагдсан зэрэг шалтгаанаас гадна бага насанд нь хайрын хэрэгцээ нь хангагдаагүй бол энэхүү эмзэг байдал руу ороход нөлөөлдөг байна
  • Өсвөр насныхан зөвхөн мансуурахад донтох бус сүнс, хий үзэгдэл, мухар сүсэг гэх мэт бодит бус юманд итгэх явдал тохиолддог. Энэ нь бага наснаасаа шоовдорлогддсоноос өөрийгөө мэдрээгүй эсхүл, бодит бус төсөөллөөсөө сургуулийн өмнөх насандаа ялган заагласан ойлголт авч сураагүйтэй холбоотой байж  болох тал бий.

 

  • Өсвөр насныханд идэх эмгэг элбэг тохиолддог. Хоолны дуршилгүй болох, бөөлжис цутгах, эсвэл хоолонд хэт дурлах, турах эмгэг илэрч болно. Эсхүл гэр бүлийн таагүй орчны нөлөөгөөр ганцаардах, сэтгэл шархалсанаас  хоолны дуршилгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрнэ
  • Үгүйсгэлийн /denial/ нэг шинж тэмдэг бол /symptom/ хоолны дуршилгүй болох эмгэг /anorexic/ юм. Гэр бүлийн таагүй эмзэг буюу хүчирхийллийн харилцааг асуудал биш хэмээн итгэхийн тулд өөрийн хоолны дуршилаа хянах аргаар солих тохиолдлууд бий. Өөрөөр хэлбэл өөрийн гэр бүлийн амьдрал нь түүнээс шалтгаалахгүйгээр оршин хяналтаас нь гарсан байдлыг үгүйсгэж, хоолны дуршилаа хянах аргаар орлуулан сонгож болох юм.

 

Өсвөр насны суурь хэрэгцээ хангагдаагүй бол  насанд хүрсэн хойно нь илрэх үр дагавар     

  • Аливаа асуудлыг шийдвэрлэхдээ бусдыг дарангуйлж хүч хэрэглэх хандлагатай болно
  • Эцэг эхтэйгээ уулзахаараа эргээд хүүхэд шиг аашлах
  • Өөрийн “бие хүн” тухай төсөөлөл нь алдаатай төлөвших
  • Өнгөрсөн амьдралдаа дүгнэлт хийх, итгэл үнэмшлээ эргэн харахдаа харалган хандах
  • Найз нөхрийн ба романтик,  хайрын харилцааг /бэлгийн/ ялгах чадваргүй болох
  • Зорилго,мөрөөдлийн тухай ярих боловч түүндээ хүрэх алхамыг хийх хүсэл эрмэлзэлгүй болох 
  • Санал бодлоо илэрхийлэх, санал нийлэхгүй юм уу эсхүл өөр бодолтой байгаагаа хэвийн  илэрхийлэхээс айх
  • Мухар сүсэгт хэт автагдах  гэх мэт

Хүүхэд насны хөгжлийн үе шат бүрд шаардагдах суурь хэрэгцээ нь тухайн үед зохих хэмжээнд хангагдсан бол  дээр дурдсан 5 үе шат бүрийн сүүлийн хэсэгт  “насанд хүрсэн хойно илэрч болзошгүй” хэмээх урьдчилсан анхааруулгууд нь эерэгээрээ илэрхийлэгдэх зүй тогтолтой болохыг  Э.Эриксон, З.Фрейд, А.Адлер, К.Рожерс, Ж.Пиаже нарын онолын үндэслэлүүд дээр тулгуурлан ажиглалт, туршилт хийж, эцэг эх хүүхдийн харилцаанд бага ч болтугай санамж болог хэмээн товчлон  хялбаршуулж, эмхтгэн  боловсрууллаа. 


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

osvor nasnii huuhed gar utas, tsahim togloomd het durlaad tuuneesee holdoj ogohgui bol yah ve uuneesee bolood noir ni soligdood baih yum, mon zan haritsaa ni oorchlogdood uur utsaartai bolj hicheel nomondoo durgui gantsaardmal shinjtei baih yum ene baidlaas yaj garah ve ene talaar zovloj ogohgui yuu
бичсэн Зочин цаг: 22:17, 2017-10-20 | Холбоос | |
snsn
бичсэн nyama цаг: 14:06, 2015-10-16 | Холбоос | |



:-)
 
xaax