n

Хандлага

2011-03-30,

Хандлага ...   

Санаж явахад ...
Ядуу ба баян орнуудын ялгаа нь тухайн улсын наснаас хамааралгүй байна. Энэтхэг, Египет зэрэг улсууд нь 2000-аас дээш настай хэдий ч ядуу байна.
Нөгөө талаар Канад, Австрали, Шинэ Зейланд зэрэг улсууд 150 настай хэдий ч дэлхийн хөгжингүй ба чинээлэг орнуудын тоонд орж байна.

Ядуу ба баян орнуудын ялгаа нь тухайн улс байгалийн баялагтай эсэхээс бас бүрэн хамаарахгүй байна.

Япон нь хязгаарлагдмал газар нутаг, 80% нь уулархаг, хөдөө аж ахуй, газар тариалан хөгжүүлэхэд зохисгүй боловч одоогийн дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг болж байна. Тус улс нь дэлхийн бүх өнцгөөс түүхий эд оруулж ирээд эцсийн бүтээгдэхүүн болгож гадаадад гаргадаг хөвөгч үйлдвэр шиг ажиллаж байна.

Өөр нэг жишээ нь Швейцарь улс юм. Энэ улс нь какаоны тариалангүй боловч дэлхийн хамгийн амттай шоколадыг үйлдвэрлэдэг байна. Энэ жижиг газар нутагт мал өсгөхийн сацуу жилд 4 удаа ургац авч байна. Үүгээр ч зогсохгүй хамгийн сайн чанарын сүүн бүтээгдэхүүнийг боловсруулж гаргана. Энэ жижиг улс нь аюулгүй байдал, эмх цэгц, ажилсаг байдал зэргээрээ жишиг тогтоож улмаар дэлхийн найдвартай мөнгөний авдар гэгдэх болжээ.

Хөгжингүй улсуудын албан хаагчид буурай орны өөрийн харьцдаг албан хаагчдаас мэдлэг, чадварын хувьд нэг их зөрөө байхгүй гэдэгтэй санал нийлдэг байна.

Үндэс угсаа, арьс өнгө мөн чухал биш юм. Өөрийн оронд залхуу гэж нэрлэгддэг байсан хүмүүс өөр улсад очоод хамгийн үр бүтээлтэй ажиллах хүчин болж байна. Жишээ нь Солонгос, АНУ, болон бусад улсад байгаа Монголчууд

Тэгээд ялгаа нь хаана байгаа юм
вэ?
Ялгаа нь хүмүүсийн юманд хандах хандлагад байна гэж үздэг аж. Хандлага нь цаг хугацааны туршид боловсрол ба заншлаа дагаж хэлбэрждэг гэнэ.
Баян орны хүмүүсийн биеэ авч явах байдалд судалгаа хийгээд дараах зарчмуудыг өөрсдийн амьдралдаа ихэнх нь дагаж мөрддөг гэдгийг тогтоожээ. Үүнд:
Хамгийн үндсэн зарчим нь ёс суртахуунтай байх.
Шударга, зарчимч байх.
Хариуцлага хүлээж сурах.
Хууль, дүрмийг хүндэтгэж сурах.
Бусад иргэдийнхээ эрхийг хүндэтгэдэг байх.
Ажилдаа дуртай байх.
Хэмнэхийг урьтал болгож түүнийгээ хөрөнгө оруулалтад зориулах.
Сэтгэлийн тэнхээтэй байх.
Нарийн, нямбай байх.

Манай орны иргэд эдгээр зарчмуудыг өдөр тутмын амьдралдаа бараг хэрэгжүүлдэггүй. Ихэнх нь ...
Бид байгалийн баялагтай эсвэл дэндүү хатуу ширүүн байгальтай учраас ядуу байгаа биш юм.

Бидэнд зөв хандлага байхгүй учраас л ядуу байна. Бидэнд тэр хөгжингүй орнуудын ихэнхи иргэдийн мөрддөг тэдгээр зарчмуудыг мөрдөх сэтгэлийн тэнхээ байхгүй, тэдгээрийг хэрэгжүүлэхэд зааж сургахгүй байгаад л байна гэж үзэж болох юм.


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax